2012-06-02
10-r angi dolgion

 

А. Вариант

1. Ямар долгионыг тууш долгион гэж нэрлэх вэ?

     А. Цэгүүд долгион тархах чиглэлийн дагуу   урагшаа хойшоо хөдөлнө

    Б. Цэгийн хэлбэлзэх хөдөлгөөний чиглэл перпендукляр

    В. Долгион тархах чиглэлтэй цэгийн хөдөлгөөний чиглэл перпендукляр

2. Дараах хэмжигдэхүүнүүдэд тохирох нэгжийг зөв харгалзуулна уу?

    1. Үе                                  А. Гц

    2. Давтамж                       Б. Метр

    3. Хурд                             В. секунд

    4. Долгионы урт              Г. М/с

3. Ижил фазтай хэлбэлзэж байгаа хамгийн ойр орших хоёр цэгийн хоорондох зайг........................................гэнэ.

4. Долгионы уртыг яаж олдог вэ?

    А. λ=υT

    Б. υ=λT

    В. Т=υλ

5. Орчны цэгүүд долгион тархах чиглэлд перпендикуляраар дээш, доош хөдөлж байвал ...........................................гэнэ.

6. Хатуу биед ямар долгион тархдаг вэ? Жишээг нэрлэн бичнэ үү?  ......................................................................................................

7. Долгионы дифракцын үзэгдлийгтодорхойлтоор болон зургаар илэрхийлэн жишээг нэрлэ.

8.Усны давалгаа эргийг 2сек тутамд мөргөж байв. Давалгаа тархах хурд 10м/с бол давалгаа хоорондын зайг ол.

 

Б. Вариант

1. Ямар долгионыг хөндлөн долгион гэж нэрлэх вэ?

    А. Долгион тархах чиглэлтэй цэгийн хөдөлгөөний чиг перпендукляр

    Б. Цэгийн хэлбэлзэх хөдөлгөөний чиглэл перпендукляр

    В. Цэгийн хэлбэлзэх хөдөлгөөний чиглэлд перпендукляраар дээш доош хөдлөх

2. Дараах хэмжигдэхүүнүүдийг  зөв харгалзуулна уу?

   1. Давтамж                          А. Т

   2. Хурд                                Б. λ

   3. Үе                                    В. υ

   4. Долгионы урт                 Г. ν

3.Долгион тархах хурдыг яаж олдог вэ?

   А. υ=λν

   Б. υ=λT

   В. T=υλ

4. Долгион саадтай учрахдаа тархах чиг нь хазайж саадыг тойрох үзэгдэл................................. гэнэ.

5. Орчны цэгүүд долгион тархах чиглэлийн дагуу урагшаа хойшоо хөдөлж байвал..............................гэнэ.

6.  Хийд ямар долгион тархаж чаддаг вэ? Жишээг нэрлэн бичнэ үү?

    .........................................................................

7. Долгионы интерференцийн үзэгдлийгтодорхойлтоор болон зургаар илэрхийлэн жишээг нэрлэ.

8.  Долгионы урт 80м, түүний тархах хурд нь 20м/с бол долгион үүсгэгчийн хэлбэлзлийн давтамж ямар байх вэ?


Бичсэн: erka | цаг: 19:19 | geriin daalgawar
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax