2012-06-02
11-r angi gerel ba optic

11-р анги “Гэрлийн хурд ба Геометр оптик”

А вариант

1.Гэрлийн цацраг оптик сийрэг орчиноос нягт орчинд ороход хугарсан цацраг ...........................байна.

А. Нормальдаа ойртож

Б. Нормалиасаа холдож

В. Шулуун тусаж

Г. Анхны орчиндоо хугарч

2.  Оптик нягт орчинд.........................орно.

              А. Мод

              Б. Шил, ус

               В. Агаар

3. Зуны аагим халуунд далай тэнгистэй оронд ямар зэрэглээ үүсдэг вэ?

              А. Дээд зэрэглээ үүсдэг 

              Б. Доод зэрэглээ үүсдэг

               В. Зэрэглээ үүсдэггүй

 4. Хавтгай толинд туссан цацрагийн тусгалын өнцгийг 200-аар ихэсгэвэл ойлтын өнцөг яаж өөрчлөгдөх вэ?

                 А.  100-аар ихэснэ                 А.  400-аар ихэснэ

                 В.  200-аар ихэснэ

                 Г.  өөрчлөгдөхгүй

5. Цаасан дээрх зураасны хавтгай толин дахь дүрс аль нь вэ?

 

 

6.      Гэрлийн ойлтын үзэгдэл ба толин ойлтын хуулийг зургаар илэрхийлэн тайлбарла.

7.   Бие нь цуглуулагч линзээс 3м зайнд оршино. Дүрс нь 0,9м зайд гарав. Линзийн фокусын зай ямар байх вэ?

8.   2,5дптр оптик хүч бүхий цуглуулагч линзийн өмнө 0,5м зайд            0,2м өндөртэй бие оршино. Линзийн фокусын зай, линзээс дүрс ямар зайд гарах вэ? Линзийн шугаман өсгөлт, дүрсийн өндөрийг тус тус ол.

9.   Сарниулагч линзэнд дүрс байгуул

10. Хүнхэр толинд ямар дүрс байгуулагддаг вэ?жишээг нэрлэ

 

 

 

 

 

 

 

 

11-р анги “Гэрлийн хурд ба Геометр оптик”

Б вариант

1.      Гэрлийн цацраг оптик нягт орчиноос сийрэг орчинд ороход хугарсан цацраг ...........................байна.

А. Нормальдаа ойртож

Б. Нормалиасаа холдож

В. Шулуун тусаж

Г. Анхны орчиндоо хугарч

        2. Оптик сийрэг орчинд.........................орно.

              А. Мод

              Б. Шил, ус

              В. Агаар

         3. Зуны аагим халуунд говь цөл газарт ямар зэрэглээ үүсдэг вэ?

              А. Дээд зэрэглээ үүсдэг

               Б. Доод зэрэглээ үүсдэг

               В. Зэрэглээ үүсдэггүй

          4. Металл гөлгөр гадаргуу дээр гэрэл  200-ын өнцгөөр тусна. Ойсон өнцгийг ол.

                 А. 200

                 Б. 100

                 В. 700          

                          Г. 400

 

5. Цаасан дээрх зураасны хавтгай толин дахь дүрс аль нь вэ?

 

 

6.      Гэрлийн хугарлын үзэгдэл, хугарлын хуулийг тайлбарла.

7.      Бие нь 0,5м фокусын зай бүхий цуглуулагч нимгэн линзээс 0,75м зайд оршино. Линзээс дүрс хүртлэх зайг ол.

8.      1м фокусын зай бүхий цуглуулагч нимгэн линзийн өмнө 3м зайд 2м өндөр  бие оршино. Линзээс ямар зайд биеийн дүрс гарах вэ?линзийн шугаман өсгөлт, биеийн дүрсийн өндөр, линзийн оптик хүчийг тус тус ол.

9.      Цуглуулагч линзэнд дүрс байгуул

10.  . Гүдгэр толинд дүрс байгуулагддаг вэ?жишээг нэрлэ

 

 


Бичсэн: erka | цаг: 19:34 | tsahim surgaltin hereglegdehvvn
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax