2012-06-02
"Бие даалт"11-r angi optic

2-р улирал

1.      Гэрэл шулуун тархах хууль гэж юу вэ? Жишээг нэрлэ.

2.      Гэрлийн цацраг үл хамаарах зарчим гэж юу вэ? Жишээг нэрлэ

3.      Гэрлийн ойлтын үзэгдэл ба толин ойлтын хуулийг зургаар илэрхийлэн тайлбарла.

4.      Гэрлийн хугарлын үзэгдэл, хугарлын хуулийг тайлбарла.

5.      Цуглуулагч линзэнд дүрс байгуул

6.      Сарниулагч линзэнд дүрс байгуул

7.      Бөмбөлөг толийг хэд ангилдаг вэ? Жишээг тус бүрчлэн нэрлэ

А. хавтгай толинд дүрс байгуул

Б. Гүдгэр толинд дүрс байгуул

В. Хүнхэр толинд дүрс байгуул

8.      Томруулагч шил гэж юу вэ?Түүний шугаман өсгөлтийг хэрхэн олдог вэ?

9.      Микроскоп гэж юу вэ? Түүний шугаман өсгөлт ба бүтцийг нэрлэ

10.  Гэрлийн дотоод бүрэн ойлт гэж юу вэ? Жишээг нэрлэ

11.  Гэрлийн цацраг оптик нягт орчиноос сийрэг орчинд ороход хугарсан цацраг ...........................байна.

12.  Гэрлийн цацраг оптик сийрэг орчиноос нягт орчинд ороход хугарсан цацраг ...........................байна.

13.   Оптик сийрэг орчинд.........................орно

14.  Оптик нягт орчинд.........................орно

15.  Зуны аагим халуунд далай тэнгистэй оронд ямар зэрэглээ үүсдэг вэ?

16.  Зуны аагим халуунд говь цөл газарт ямар зэрэглээ үүсдэг вэ?

17.  Доорх үзэгдлүүдээс гэрэлтэй холбоотой үзэгдлийг сонгоно уу?

А.  Гэрэл хугарах     B.  Дулаан дамжуулал

Б.  Чөлөөт уналт      Г.  Цуурай үүсэх

      18. Хавтгай толинд туссан цацрагийн тусгалын өнцгийг 200-аар ихэсгэвэл ойлтын өнцөг яаж өөрчлөгдөх вэ?

                 А.  100-аар ихэснэ                 А.  400-аар ихэснэ

                 В.  200-аар ихэснэ

                 Г.  өөрчлөгдөхгүй

          19. Металл гөлгөр гадаргуу дээр гэрэл  200-ын өнцгөөр тусна. Ойсон өнцгийг ол.

                 А. 200

                 Б. 100

                В. 700          

                         Г. 400

20. Линзээс 0,5м зайнд орших бие линзээс 1,5м зайнд хуурмаг дүрс үүсэх бол линзийн фокусын зайг ба оптик хүч, шугаман өсгөлтийг ол

22. 20м фокусын зайтай цуглуулагч линзээс бие 2м өндөртэй бие оптик тэнхлэг дээр байрлах бол дүрсийн өндөр, дүрсээс линз хүртлэх зай, оптик хүчийг тус тус ол. Биеээс линз хүртлэх зай 50м

23.  50см фокусын зайтай сарниулагч линзээс бие 40см зайд байрлана. Дүрсийн байрлал, оптик хүч, шугаман өсгөлтийг ол.

24.  100см фокусын зайтай сарниулагч линзээс бие 80см зайд байрлана. Дүрсийн байрлал, оптик хүч, шугаман өсгөлтийг ол

25 Линзээс 3м зайнд хуурмаг дүрс үүснэ, линзээс бие 1м зайнд орших бол линзийн фокусын зайг ба оптик хүч, шугаман өсгөлтийг ол


Бичсэн: erka | цаг: 19:27 | biy daaltin daalgavar
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax